МэдээТосон нуурын гангар хун

August 11, 2022by monpolymet_admin
Гангар хун идэш тэжээл ихтэй, их устай газрыг сонгон, усанд ихэнх цагаа өнгөрүүлдэг шувуу учир хүний гараар бүтээж, биологийн олон янз байдал цогцолсон Тосон нуур нь хун зусах тааламжит нэгэн газар болжээ.

Тосон нуурын гангар хунгууд жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-наас хойш ирж, тавдугаар сарын эхээр 5-7 өндөг гаргаж, 36 өдөр дардаг байна. Хос хун өндгөө хагарах хүртэл ээлжлэн дардаг бөгөөд эм хун өндгөө дарж байх үед эр хун идэш тэжээлээ бэлтгэж ирдэг аж. Нуурт зугаалахдаа эр хун чиглүүлж, бяцхан дэгдээхэйнүүд ээжийгээ дагаад хөвдөг байна.

EnglishMongolia