Сонгон шалгаруулалтын үе шат нь ажлын байранд ажилтан авах нэгж хэлтсийн захиалгаас /энэхүү захиалга нь төслийн бүтэц, төлөвлөгөөний дагуу хийгддэг/ эхэлдэг. Бид сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил тэгш боломж олгож, шударга ил тод байдлыг баримталдаг.
Захиалгын дагуу бид нээлттэй ажлын байрны зарыг компанийн цахим хуудас, www.zangia.mn цахим хуудас, олон улсын болон Монгол Улсын ажил зуучлалын байгууллагууд болон орон нутагт нээлттэй ажлын байрыг зарлах бүх сувагт хандаж байршуулдаг. Сонгон шалгаруулалтыг Захиргаа, Хүний нөөцийн хэлтэс, тухайн ажлын байрын захиалга ирүүлсэн нэгж, хэлтсийн шууд удирдлагатай хамтран зохион байгуулдаг.
Монполимет групп нь ажилтан сонгон шалгаруулахдаа ямагт нээлттэй бодлогыг баримталдаг. Ажилтны ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага, дадлага, ёс зүйн байдал зэргийг харгалзан үзэж тухайн ажлын байранд шалгаруулан авна.