Бидний уриаХариуцлагатай уул уурхайХариуцлагатай уул уурхай

Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт юм.

Манай компани байгаль орчинд үзүүлэх бүхий л сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгахаар тооцож ажилладаг.

Байгаль орчны менежментийн систем нь нэгдсэн цогц бодлогын хүрээнд олон улсын болон Монгол улсын холбогдох хууль журмаар зохицуулагддаг. Бид уул уурхайн компанийн байгаль орчны бодлого, зорилтуудаа дараах байдлаар тодорхойлон ажилладаг.

Байгаль орчны бодлого:

Үйл ажиллагааныхаа бүх үе шатанд байгаль орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч ажиллана.

Зорилтууд:

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомжууд болон олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн байгаль орчны стандартуудыг дагаж мөрдөнө.
  • Байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэлийг байнга сайжруулна.
  • Тухайн бүс нутгийн ард иргэдийн соёл, өв уламжлалыг хүндэтгэж хамгаална.
  • Байгаль орчинд халгүй, үйл ажиллагааны үр ашгийг тогтмол дээшлүүлэх шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлж, нэвтрүүлнэ.
  • Төрөл бүрийн модтой мод үржүүлэгийн газар – эх ургамлын талбай буюу палантацуудыг бий болгоно.
  • Тосон уурхайг түшиглэсэн уул уурхайн нөхөн сэргээлтийн эрдэм шинжилгээ, судалгаа практик дадлага сургалтын бааз байгуулах.
  • Говийн бүсийг цэцэрлэгжүүлэх, ургамалжуулах, ойн зурвасуудыг бий болгох зэрэг юм.

Байгаль орчны үйл ажиллагаа:

  • Байгаль орчны бодлого, менежмент
  • Байгаль орчны мониторинг
  • Байгаль орчны нөхөн сэргээлт
  • Байгаль орчны сургалт, хяналт гэсэн чиглэлтэй.

Мөн байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх, төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний биелэлтийг удирдлагын хүрээнд авч үзэж, тогтмол хяналт тавьж ажиллах, мониторинг, орчны хяналт шинжилгээний мэргэжлийн байгууллагатай байнгын холбоотой хамтран ажиллах үүрэгтэй. Эдгээр ажлуудыг жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж хэрэгжүүлэх нь ч мөн бидний үүрэг.

EnglishMongolia