ТанилцуулгаНар Урт ХХКНар Урт ХХК

Бид Монгол Улсынхаа бүтээн байгуулалтын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан өнгө үзэмж, чанар, стандарт технологийн шаардлагад бүрэн нийцсэн барилгын иж бүрэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

“Нар-Урт” ХХК нь анх 2005 онд үүсгэн байгуулагдан “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн дагуу Барилга угсралт 2.1.4, 2.2.1, 2.2.2, Барилгын зураг төсөл 1.2.2, 1.2.3 чиглэлээр, 2008 оноос Б.А-3.1; 6.1; 6.2; 6.3; 6.4 заалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй үндэсний бүтээн байгуулагч компани юм.

“Нар-Урт” ХХК нь чадварлаг инженер техникийн ажилтнуудаар удирдуулсан мужаан, засал чимэглэл, цахилгаан, холбоо дохиолол, сантехникийн багаас бүрдсэн 50 гаруй үндсэн ажилтантай. Бид 20 гаруй туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж, тэдний 100 гаруй ажилтныг ажлын байраар хангаж байна.

Үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэн, барилгын салбарын аливаа дүрэм, журам, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  шаардлагуудыг чанд мөрдөж  ажилладаг.

Манай компани байгуулагдсан цагаасаа одоог хүртэл тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажилтнуудаа жилийн дөрвөн улиралд байнгын ажлын байраар хангадаг нь тэдний амьдралын баталгааны нэгээхэн хэсэг болдог юм.

Бид Сүхбаатар дүүргийн I хороонд 13863,4м2 талбай бүхий оффис, үйлчилгээний цогцолборын барилгын төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь дараах барилгуудаас бүтэх юм.

  1. 10 давхар оффис, орон сууцны барилга /2012 онд ашиглалтад орсон/
  2. 16 давхар “МПМ” оффисын барилга /2016 онд ашиглалтад орсон/
  3. 5 давхар “Formosa” худалдаа үйлчилгээний төвийн барилга /2017 онд ашиглалтанд орсон /
  4. 6 давхар авто зогсоол бүхий 14 давхар орон сууцны барилга /Барилга угсралтын ажил явагдаж байна/

Уг цогцолбор нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлаж буй хамгийн том автомашины дулаан зогсоол /6 давхар/, хамгийн том машины гадна зогсоол /100 автомашин/, цэцэрлэгт хүрээлэн, гадна тохижилт бүхий иж бүрэн цогцолбор хотхон байх юм.

Бидний хэрэгжүүлсэн төслүүд:

01УБ хотын А бүсэд 96 айлын орон сууц

• Байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 хороо,
• Зориулалт: 48*2 айлын үйлчилгээтэй хос орон сууц
• Давхар: 12 давхар
• Ашиглалтад орсон: 2007 он

02“Монцемент” ажилчдын орон сууцны хотхон - А, Б блок

• Байршил: Дорноговь аймаг Өргөн сум
• Зориулалт: Зоорьтой, 48 айлын орон сууцны зориулалттай
• Давхар: 4 давхар * 2ш
• Ашиглалтад орсон: 2016 он

03МПМ цогцолбор I барилга – үйлчилгээтэй орон сууц

• Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо
• Зориулалт: Зоорьтой, 24 айлын, үйлчилгээтэй орон сууц
• Давхар: 10 давхар
• Ашиглалтад орсон: 2012 он

04МПМ цогцолбор II барилга – оффисын барилга

• Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо
• Зориулалт: 2 давхар авто зогсоолтой, оффис үйлчилгээний барилга
• Давхар: 15 давхар
• Ашиглалтад орсон: 2016 он

04МПМ цогцолбор III барилга – худалдаа үйлчилгээний барилга

• Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо
• Зориулалт: 2 давхар авто зогсоолтой, худалдаа үйлчилгээний барилга
• Давхар: 5 давхар
• Ашиглалтад орсон: 2017 оны 12 сар

04Ахуйн үйлчилгээний барилга

Булган аймгийн Бүрэнхангай сум
Булган аймгийн Дашинчилэн сум
Төв аймгийн Заамар сум
EnglishMongolia