Ажилчдын хүнсэнд өөрсдийн тарьж ургуулсан шинэ ногоо, туслах аж ахуйгаасаа мах, цагаан идээ, эрүүл чанартай хүнсээр бүрэн хангаж нийлүүлдэг.
Орон нутгийн мэргэжилтэй болон мэргэжилгүй иргэдийг уул уурхайн машин механизмын оператор, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин зэрэг мэргэжилээр Вагнер ази , Техникийн сургалтын төвүүд болон өөрийн сургалт үйлдвэрлэлийн баазад тулгуурлан суралцуулж хос мэргэжил эзэмшүүлэн жилд 50- 60 шинэ ажлын байр бий болгож байна
Инженер техникийн ажилчдыг ОХУ, ХБНГУ, БНХАУ, АНУ, БНСУ зэрэг орнуудад зохиогддог мэргэжлийн сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнд тогтмол хамруулдаг.
Олон жил тогтвор суурьшилтай ажилласан чадварлаг ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилчиддаа орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Бид ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлж, олон улсын жишигт хүргэх эрхэм зорилготой билээ.
MPM групп үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 108.7 тэрбум төгрөгийн татвар, 153.9 тэрбум төгрөг зээлийн хүү болон бусад төлбөрүүдийг, нийгмийн хариуцлагын хүрээнд 30 тэрбум төгрөг нийт 292.7 тэрбум төгрөг төлжээ.