Барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр “Монцемент Билдинг Материалс” ХХК 2021 оны шилдэг аж ахуйн нэгж -ээр тодорлоо.
Бид:
Эх орны дөрвөн зүг, найман зовхист өрнөж буй бүтээн байгуулалтуудын гол түүхий эд болох цементийн хэрэглээг тасалдуулалгүй нийлүүлж,
Өргөн сумын олон жил шийдэгдээгүй байсан иргэдийг цэвэр усаар хангах ажлыг зохион байгуулж 11 км шугам хоолойн дэд бүтцийг барьж байгуулж, анхны үүрэн холбооны 3G сүлжээг нэвтрүүлж, хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээх ажлыг зохион байгуулан орон нутагт нийт 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж,
1000 гаруй ажлын байр, 150 гаруй дотоодын ханган нийлүүлэгчтэй, 200 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцож, 200 гаруй харилцагч байгууллагатай, 200 гаруй шинэ боловсон хүчнийг нарийн мэргэжлээр гадаад оронд сургалтанд хамруулж, 100 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүч, төмөр зам зэрэг улсын байгууллагад болон улсын төсөвт төвлөрүүлэн
Байгальд ээлтэй, хаягдал дулааныг эрчим хүч болгон хувиргах WHR системийг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлж, хүлэмжийн хийг 16,976.25 тн бууруулах боломжийг бүрдүүлж,
Харилцагч хэрэглэгчддээ чиглэсэн шинэ үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж, анхны хүргэлттэй, зээлийн үйлчилгээ бүхий төлбөрийн нөхцлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. “БАТ БЭХ ХӨГЖЛИЙН СУУРЬ”-г хамтдаа бүтээлцэж буй ажиллагсад хамт олон, харилцагчиддаа баярлалаа.
#Бат_бэх_хөгжлийн_суурь #Монцемент