ТанилцуулгаМонполимет ХХКAbout us

Тосон үйлдвэр нь 1996 оноос эхлэн Тосон үйлдвэр нь Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.
0123456789001234567890+

Жил

30 дахь жилдээ амжилттай бүтээн байгуулж байна.
01234567890,012345678900123456789001234567890+

Ажлын байр

1000 гаруй ажлын байр бий болгосон.
012345678900123456789001234567890,012345678900123456789001234567890

Мод

Нийт 300,000 гаруй мод тарьж ургуулан арчилж байна.

Монполимет ХХК

Тосон үйлдвэр нь 1996 оноос эхлэн Тосон үйлдвэр нь Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Геологи, уул уурхайн салбар нь байгалийн шинжлэх ухааны нэг хэсэг бөгөөд энэ ч утгаараа Монполимет Групп нь үйл ажиллагаагаа явуулахдаа мэргэжлийн инженер техникийн ажилтнуудаар багаа  бүрдүүлэн, олборлолт, үйлдвэрлэлт, нөхөн сэргээлтийг хамтад нь хослуулж, хариуцлагатай уул уурхайн жишгийг салбартаа тогтоон ажиллаж байна.

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсны дараа хийгдэх нөхөн сэргээлтийн ажил бол маш өндөр хариуцлагын хүрээнд хийгддэг бөгөөд энэ ажлыг хийхэд хамгийн чухал нь байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх сэтгэл, мэргэжлийн чадвар, туршлага хэрэгтэй байдаг.

МОНПОЛИМЕТ ГРУППИЙН ГЕОЛОГИ-УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

Зорилго:

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт компанийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, геологийн судалгаанаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүх шатны үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах нь бидний эрхэм зорилго байдаг.

Тус хэлтэс нь:

  • Компанийн хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах,
  • Ашиглалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж буй төслүүдийг удирдлагаар хангах
  • Нөхөн сэргээлтийн ажилд шинэ техник, технологи, инновацийг нэвтрүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй

Бид:

  • Тосон үйлдвэр
  • Монцемент цементийн үйлдвэр
  • “Сэнжит худаг” шохойн чулуу, цахиурлаг түүхий эдийн орд
  • “Урд тарагт” гөлтгөнийн орд
  • Улаанбаатар дахь клинкер боловсруулах үйлдвэр
  • Ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй уурхай, үйлдвэрүүдийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet.jpg

Байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлого

Удирдлагын менежмент: “Монполимет Групп”-ийн ерөнхий захирлын тушаалаар нөхөн сэргээлтийн ажил хариуцсан “Байгаль орчин нөхөн сэргээлтийн алба”-ыг 2007 онд байгуулсан.

Одоогоор тус алба нь экологич, ой зүйч, ургамал судлаач, агрономич, ландшафт архитектурч зэрэг нарийн мэргэжилтэн болон туслах ажилчид гэсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нөхөн сэргээлтийн стандарт: Тосон үйлдвэр байгаль орчныг хамгаалах биологийн нөхөн сэргээлтийг бүс нутгийн цаг агаар, экологийн нарийн судалгаан дээр үндэслэн уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулж, стандарт, дүрэм, журам, технологийг мөрдөн байгалийн унаган төрхийг нь эргүүлэн бий болгохоор ажиллаж байна. Үүнд:

  • Олон улсын стандартууд ISO 14001
  • Монгол Улсын стандарт MNS 5915 : 2008 “Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын ангилал”,
  • Монгол Улсын стандарт MNS 5916 : 2008 ”Газар шорооны ажлын үед шимт хөрс хуулалт хадгалалт”,
  • Монгол улсын стандарт MNS 5918 : 2008 “Эвдэрсэн газрыг нөхөн ургамалжуулах”

Тосонгийн ордод нийт 931,67 га талбайд уулын ашиглалт явуулснаас:

  • Техникийн нөхөн сэргээлтийг 80% буюу 743 га талбайд
  • Биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалтын ажлыг 69% буюу 514 га талбайд тус тус хийж гүйцэтгэсэн байна.
https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-2.jpg

Техникийн нөхөн сэргээлтийг хэрхэн хийдэг вэ?

Техникийн нөхөн сэргээлт нь уулын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Техникийн нөхөн сэргээлтийн технологийг олборлолт, хөрс хуулалт, дотоод овоолго үүсгэлт зэрэг уулын ажлын технологитой харилцан уялдуулж гүйцэтгэх нь хосолмол аргаар нөхөн сэргээлтийн ажил явуулах боломжийг илүү бүрдүүлдэг.

Уулын ашиглалтын систем нь хөрс хуулалт болон техникийн нөхөн сэргээлтийг түвшний тээвэрлэлттэй дотоод овоолгоор зэрэгцүүлэн хийснээр газрын гадаргууг анхны хэлбэрт нь оруулдаг.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-3.jpg

Биологийн нөхөн сэргээлтийг хэрхэн хийдэг вэ?

Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайг байгалийн унаган төрхийг сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг зорилготойгоор биологийн нөхөн сэргээлтийг хийдэг

Монполимет Группийн “Байгаль орчин нөхөн сэргээлтийн алба”-аас Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн ажлыг олон жилийн өмнөөс төлөвлөн гүйцэтгэж байгаа билээ. Ингэхдээ эл бүс нутагт аялал жуулчлалын бүс, нэгэн үеийн түүхийг харуулсан уул уурхай-нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл сургалтын баазыг бий болгох зорилгоор дараах дөрвөн үндсэн чиглэлээр биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:

  • Төрөл бүрийн модтой ойн төгөл бий болгох
  • Бэлчээрийн олон наст ургамал тариалалт
  • Цэнгэг устай нуур цөөрөм байгуулах
  • Жимсний мод, бутны төгөл бий болгох
https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-4.jpg

Ойжуулалт

Ойжуулалтын ажлаар биологийн нөхөн сэргээлт хийгдсэн 269 га талбайд 100 мянга гаруй мод тариалсан бөгөөд 17 хүртэлх настай,  5,5 км урт долоон хэсэг ойн төглийг бий болгоод байна.

Ойжуулалтын ажлыг үр дүнтэй хийхийн тулд төрөл бүрийн мод, бутыг олон газраас авчирч туршиж, судалж үзэх, мөн модны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор  Мод үржүүлгийн газар-ыг 2005 онд байгуулсан.

Мод үржүүлгийн газар нь  хүлэмж болон ил бойжуулгын газар гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ил бойжуулгын газар нь палантаци болон ил бойжуулгын талбай гэсэн хэсгээс бүрдэнэ.

Мод үржүүлгийн газарт модыг үрээр болон мөчрөөр үржүүлдэг. Сибирийн цагаан улиас, лавар навчит улиас, саваа хэлбэрт бургас болон Туулын бургас болон Увс аймгийн Боршоо Хөндлөнгийн голоос авчирсан бургасыг үржүүлгийн талбайдаа ургуулж байна.

Харин үрээр; хайлаас, шар хуайс, монос, харгана, бүйлс, жигд, гүйлс, голт бор ургуулж байна.

Мөчрөөр:

  • Модлог мөчрөөр: улиас хоёр зүйл, бургас таван зүйл, улаан сухай, саваа хэлбэрт мод ургуулж буй бол ногоон мөчрөөр чацаргана, үхрийн нүд үржүүлж байна.

Үрээр болон мөчрөөр үржүүлэх модыг эхний жил хүлэмжид ургуулж хоёр дахь жилээс ил бойжуулгын гадаа талбайд байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицуулахаар шилжүүлэн суулгадаг бөгөөд жилд 20 мянга орчим тарьцыг бойжуулан биологийн нөхөн сэргээлт хийх талбайдаа гарган тарьж байна.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-6.jpg

Бэлчээрийн олон наст тариалалт

Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийдэг. Үүний дараа газар тариалангийн агрон техникээр борнойдох, булдах, сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулж бэлтгээд дараа байгалийн гаралтай нэмэлт био бордоогоор 250-300кг/га нормоор борддог.

Бэлчээрийн олон наст тариалалтын ажилд дотоодын болон ОХУ-ын олон төрлийн олон наст бэлчээрийн ургамлыг тариалахдаа ОХУ-ын МТЗ-82, СЗС-2.1 үр тарианы үрслэгч төхөөрөмжөөр гүйцэтгэж байна. Үүнд: Шар царгас, согоовор, өлөн өвс, ерхөг, хиаг, ботууль зэрэг бэлчээрийн ургамлаас гадна олон наст зүлэгний үрийг дангаар нь болон хольж тариалдаг.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-7.jpg

"Тосон нуур"-ын бүтээн байгуулалт

Тосон нуурыг цоо шинээр бүтээн байгуулсан явдал бол Монполимет группийн нөхөн сэргээх ажлын түүх юм.

Манай баг хамт олны биологийн нөхөн сэргээлтийн ажлын нэг чухал хэсэг нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 16 га талбайтай цэнгэг усаар байнга сэлгэгдэх Тосон нуурыг 2001 онд байгуулсан явдал билээ.

Тосон үйлдвэрийн хамт олны нуурын эргийн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд улиас, хайлаас, орон нутгийн бургас зэрэг мод тариалсан бөгөөд зэгс, шагшуурга зэрэг усны ургамал даган ургасан. 2011 оны Монгол Улсын усны тооллогоор энэхүү нуурыг улсын бүртгэлд бүртгэж авсан юм.

Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлбэгдэж байдаг бөгөөд зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт зэрэг олон зүйлийн загас амьдардаг. Мөн жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, цахлай, дэглий зэрэг усны шувууд өндөглөн, үр төлөө өсгөн зусдаг.

Тэрчлэн энд уул уурхайн аялал жуулчлалын бүсийг бий болгох зорилгоор Тосон нуурын эргийн 700м урт, 3м өргөнтэй талбайг чулуугаар өрж тохижуулан нуурын эргийг зүлэгжүүлж, амрах, загасчлах зориулалтаар Эко шийдэл бүхий модон саравч, сандал, ширээ байгуулж, явган хүний чулуун зам зэргийг хийж гүйцэтгэсэн.

Ийнхүү хүний гараар бүтээсэн Тосон нуур жилээс жилд байгалийн өнгө төрхөө олж өвөрмөц төрх бүхий үзэсгэлэнт газар болж байна.

Хиймэл нуурын бүтээн байгуулалт

Тосон нуур

Жимсний модны бутны төгөл бий болгох нь

Бид зөвхөн ойжуулалт хийгээд зогсохгүй 2010 онд Төв аймгийн Заамар сумын нутгийн иргэдийн хүсэлтээр жимс, жимсгэний төгөл бий болгохоор ажиллаж эхэлсэн. Цагаан булгийн жимсний аж ахуйгаа түшиглэн уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулсан газраа чацарганын суулгац тарьж эхлүүлсэн. Бидний тарьж ургуулсан жимсний модод 2014 оноос үр жимсээ өгч эхэлсэн юм.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-8.jpg

Нөхөн сэргээлтийн ажилд нэвтрүүлсэн шинэ инноваци

Био нүүрсэн бортогыг нөхөн сэргээлтэд анхлан нэвтрүүлэв:

Манай компани 2017 онд шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг ажлуудыг уул уурхайн нөхөн сэргээлтийн арга туршлагад нэвтрүүлсэн нь ХААИС-ийн Иноваци Бизнес Хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй био нүүрсэн бортого үйлдвэрлэх, түүнийг нөхөн сэргээлтэд ашиглах ажил юм.

Нөхөн сэргээлтийн баг ХААИС-ийн Иноваци Бизнес Хөгжлийн төвтэй хамтран био нүүрсэн бортогыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа нь уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд шинэлэг үйл явдал юм. Био нүүрс бүхий бортогон блок хийж түүнд мод тарьж ойжуулах ажил нь нэлээд үр дүнд хүрээд байна. Манайхны дунд тавдугаар сарын 1-15, аравдугаар сарын 1-15-ны хооронд мод тарина гэдэг ойлголт байдаг. Тэгвэл эл арга туршлагыг нэвтрүүлснээр монгол оронд хэдийд ч мод, бут тарьж суулгах боломжтой болж байгаа юм.

Био нүүрс нь ургамал, амьтны гаралтай органик түүхий эд. Органик материалд бүх төрлийн ой модны хаягдал, хатсан ургамлын үлдэгдэл, сүрэл, навч, мөчир, иш болон бүх төрлийн мал амьтны өтөг бууц зэрэг багтдаг. Био нүүрс нь хөрсний ус, шим тэжээлийг тогтоон хадгалахад тус дэм үзүүлдэг, хөрсөнд олон жилийн турш хадгалагдан үлддэг тул доройтолд орсон хуурай цөлөрхөг хөрсийг ургамалжуулахад хэрэглэгдэх амин чухал хэрэглэгдэхүүн болохыг эрдэмтэд тогтоосон. Иймд уурхайн нөхөн сэргээлтэд энэ арга туршлагыг нэвтрүүлэхэд Монполимет компанийн Тосон үйлдвэрийнхэн хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж үр дүн ч сайн байна.

ХААИС-ийн ИБХТ-тэй хамтран 1 га шимт хөрсөөр хучаагүй талбайд бэлчээрийн олон наст ургамал болох шар царгас, өлөнгө, соргүй согоовор, лени ботууль, саман ерхөг зэрэг ургамлыг бионүүрс, био-ялзмаг, гумины бордоо гэсэн хувилбараар туршилт судалгаа хийсэн нь амжилттай болсон.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-9.jpg

Ховор, нэн ховор ургамал тариалав

Монгол орны ховор, нэн ховор ангилалд багтдаг 127 зүйл ургамал байдаг. Манай орны зүүн хагаст ховордоод байгаа ургамлын төрөл зүйлийн судалгаа, шинжилгээнд өөрийн амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан Монгол Улсын гавьяат агрономич, Шинжлэх Ухааны доктор Профессор Х.Жамъяндорж монгол орны ховор, нэн ховор ургамлуудын үрийг Монполимет группийн Тосон үйлдвэрийн экологич, агрономич, ургамал судлаач залууст хүлээлгэн өгсөн юм. Энэ нь монгол оронд ховордоод байгаа ургамлуудын тархац нутаг нэмэгдэх, уурхайн биологийн нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны түвшинд хийх, туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

Тосон үйлдвэрийн хамт олон монгол орны зүүн бүсэд ургадаг 64 овгийн 93 төрлийн 140 зүйл нэн ховор, ховор ургамлын үр хүлээн авсан. Бид сургалтын бааздаа тусгайлан бэлдсэн 70х25 метрийн харьцаатай ховор, нэн ховор ургамлын плантацыг шинээр байгуулж түүндээ ховор, нэн ховор ургамлын үрүүдийг тариалан, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн нь амжилттай болж байна.

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий усалгааны системүүд

Уурхайн олборлолтод өртсөн талбайг зөвхөн нөхөн сэргээгээд зогсохгүй цаашид байгалийн горимд орох хүртэл усалгаа арчилгаа хийх нь хамгийн чухал ажил юм. Биологийн нөхөн сэргээлт хийгдсэний дараагаар ойжуулалт, ургамалжуулалтын ажлыг үр дүнтэй хийхэд эхний гурван жил талбайн усалгааны ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

Тосонгийн үйлдвэрт байгаль орчны нөхөн сэргээлтэд зориулж

  • Дуслын усалгааны систем
  • Бороожуулалтын усалгааны систем
  • ОХУ-ын Д-630 насос бүхий усалгааны систем
  • Усны машин ашигласан усалгаа
  • Модны тогоонд мөс тавих зэрэг олон төрлийн усалгааны системийг ашигладаг.

Дуслын усалгааны систем

Жил ирэх тусам нөхөн сэргээлт хийж ойжуулсан талбай нэмэгдэж тэрийгээ дагаад  мод бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй болж байв. Тиймээс усалгааны системийн хувьд зайлшгүй шинэ шилдэг технологи нэвтрүүлэх шаардлага гарч эхэлсэн.

Иймээс “Монполимет групп” нь БНСУ-ын “NYAMKYANG” компанитай хамтран дуслын усалгааны системийг уул уурхайн салбартаа анхлан нэвтрүүлсэн юм. Энэ маш үр дүнтэй ажил болсон нь жил ирэх тусам тодорхой болж байна. Дуслын усалгааны системийг нэвтрүүлснээр мод бүрт жигд чийгийг өгч, ялзруулахгүйгээр модны ургалтыг 90 хүртэл хувиар өсгөсөн. Усалгааны системийг нийт 45 га талбайд суурьлуулсан.

Дуслын усалгааны системийн давуу талууд:

  • Мод бүрт тогтмол чийгийг байнга өгдөг
  • Усыг хэмнэлттэй, оновчтой зарцуулдаг
  • Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн
  • Хөдөлмөр бүтээлийн цагийг хэмнэдэг гэсэн давуу талуудтай.
https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-10.jpg
Д-630 насос бүхий усалгааны систем

ОХУ-ын Д-630 насосыг ашиглан биологийн нөхөн сэргээлт хийж ургамалжуулсан талбайгаа услах зорилготойгоор  2007 оноос шинэ усалгааны системийг нэвтрүүлсэн.  Энэхүү усалгааны систем нь манай компаний инженер техникийн ажилтнуудын байгаль дэлхийгээ гэсэн хичээл зүтгэлээр бий болсон бүтээл юм. Д-630 насос бүхий усалгааны систем харьцангуй том талбайг хамарч чаддаг учир олон наст бэлчээрийн өвслөг ургамал тариалсан талбайдаа түлхүү хэрэглэдэг.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-11.jpg
Усны машин ашигласан усалгааны систем
Нөхөн сэргээлт хийж ойжуулалт хийсний дараа усалгааны системийг байрлуулж угсрахад хугацаа их шаарддаг. Тиймээс бид тарьсан моддыхоо үндсийг хатаахгүйн тулд эхний ээлжинд усны машинаар усалгаа хийдэг.
Бороожуулалтын усалгааны систем

Энэхүү усалгааны системийг олон наст ургамал тарьсан талбайд болон ил мод үржүүлгийн газартаа ихэвчлэн хэрэглэдэг. Харьцангуй бага талбайд жигд усалгаа тогтмол хийж чаддагаараа давуу талтай систем юм. Бороожуулагч хоорондын зай 5 м, усалгааны радиус нь 6 м, 50 мм-ын 5 м-тэй турбо бөгөөд Богино хугацаанд зөөж байрлуулан услахад илүү тохиромжтой.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-12.jpg
Мөс тавих усалгааны арга

Мөс тавих аргыг хаврын хуурайшилттай үед хэрэглэдэг. Мөсийг том томоор нь хагалж модны тогоонд тавьдаг. Мөс нь нарны гэрлийн тусгалаар бага багаар хайлан хаврын хуурайшилттай үед модонд хангалттай чийгийг өгч зуны эхний бороо хүртэл модны тогоон дахь чийгийг барьж байдаг нь давуу тал юм.

https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/05/img-company_monpolymet-13.jpg

Драгийн үйлдвэр

2000 онд манай компани байгаль орчинд  сөрөг нөлөөгүй Драг 250Д баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлсэн. Улмаар үйлдвэрүүдийг 2003, 2005 онд шинэчлэн угсарч ашиглалтад оруулсан. Драгийн үйлдвэр нь өөрийн ажиллах, ордын онцлогт тохирсон олборлолт, баяжуулалт, нөхөн сэргээлтийг цогцоор нь гүйцэтгэдэг эко үйлдвэр юм.  Энэ технологи нь устай орчинд байгаа ашигт малтмалыг ашиглах хамгийн тохиромжтой хийгээд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн технологиудын нэг юм.

Драг нь:

  • Олборлолт, баяжуулалт, нөхөн сэргээлтээ хамтад нь гүйцэтгэдэг.
  • Техникийн нөхөн сэргээлтийг 80 хувь хүртэл хийдэг.
  • Баяжуулалтад химийн нэмэлт хольц ашигладаггүй.
  • 100 хувь цахилгаанаар ажилладаг зэрэг давуу талтай.
https://en.monpolymet.mn/wp-content/uploads/2022/06/drag01-scaled.jpg
EnglishMongolia